loader
АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг шүүх татгалзаж шийдвэрлэжээ

АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг шүүх татгалзаж шийдвэрлэжээ

Өчигдөр болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан Намтай/АН/ холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Ардчилсан Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Хаягийн өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Тус намын ерөнхий захиргаа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй, маргаантай байгаа нь Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолуудаар тодорхойлогдсон тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Түүнчлэн “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх” тухай АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргалаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоолыг тайлбарлах шаардлагагүй гэж үзсэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч долдугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдад Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман бараалхлаа.

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл авч байна

Тавдугаар сараас эхлэн экспортод анхаарч нүүрсний экспортыг 2019 онд хамгийн өндөр хэмжээнд хүргэж байсантай ижил түвшинтэй болгосон.

Нийслэлийн прокурорын газраас зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцыг мэдээлнэ

Улаанбаатар, нэгдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлууд:09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцы