loader
Дотоодын аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн буюу нээлттэй ХК болгох ёстой гэв

Дотоодын аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн буюу нээлттэй ХК болгох ёстой гэв

Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн татварын орчин, шимтгэл хураамж, зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад ногдох татварын таатай орчныг бүрдүүлэх, татварын уян хатан бодлогоор Монгол Улсын томоохон ААН-үүдийг урамшуулалтайгаар биржид нээлттэй хувьцаат компани болгон бүртгүүлэх боломжийг нээх зорилгоор “Хөрөнгийн зах зээлд гарч буй бодлого, зохицуулалтын үр нөлөө болон татварын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэлцүүлгийг нээж “Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжээс нийтэд санал болгон үнэт цаас гаргах, татах идэвх сонирхлыг өсгөх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажилласны үр дүнд зах зээлийн үнэлгээ нэмэгдэн бодит эдийн засагт үзүүлэх нөлөө сайжирсан.

Гэхдээ хөрөнгийн зах зээлийн санхүү, эдийн засагт үзүүлэх нөлөө азийн бусад орнуудтай харьцуулахад бага байгаа нь олон төрлийн суурь шалтгаантай ба үүнийг шийдвэрлэх нэг арга зам нь татварын уян хатан бодлого юм. Хөрөнгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад ногдох татварын таатай орчныг бүрдүүлэх замаар дотоодын аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн буюу нээлттэй ХК болгож, баялгийн тэгш хуваарилалтыг хөрөнгийн зах зээлийн дамжуулан оновчтой хуваарилан нийгмийн дундаж давхаргыг дэмжих нь чухал ач холбогдолтой.

УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн 4 дүгээр чиглэлд тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож, санхүүжилтийн зардлыг бууруулах” арга хэмжээний хүрээнд хөрөнгийн зах зээлийн татварын орчныг сайжруулах, шимтгэл хураамжийг бууруулах чиглэлээр Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран олон ажлыг авч хэрэгжүүлээд байгаагийн нэг нь өнөөдрийн хэлэлцүүлэг” гэдгийг онцолсон юм.

зураг
 

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Татварын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй хэлэлцүүлэгт хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын менежментийн компани, хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөл оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, бодлого, зохицуулалтын арга хэмжээ, цаашдын чиг хандлага” болон “Хөрөнгийн зах зээлийн татварын орчин, тулгамдаж буй асуудал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт” зэрэг сэдвээр илтгэл тавьсан бол Татварын ерөнхий газраас “Хөрөнгийн зах зээлийн татварын суутган тооцоолол” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээр мөн хөрөнгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүдийг хадгалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарт эзлэх байр суурь, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бэхжүүлэхэд дотоодын хөрөнгийн зах зээлийн татварын эрх зүйн орчинд гарч буй эерэг өөрчлөлт, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээ буурч буй зэрэг нь ихээхэн ач холбогдолтой хэмээн дүгнэлээ.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх талаар санал солилцов

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг энэ сарын 10-нд хүлээн авч уулзлаа.улзалтын эхэнд ЗТХ-ийн сайд Л

Хөгжлийн банк: 503,5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн

Монгол Улсын Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ноос 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 503,5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Зээлийн төлөлтийг ангиллаар авч үзвэл:хэвийн зэ

Алдарт эхийн мөнгөн тусламж болон насны хишгийг 14-нд олгоно

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулав. Хоёрдугаар сарын 14-нд 10 тэтгэмж олгох юм байна. Үүнд,Нийгмийн халамжийн тэтгэвэрАс