loader
Усаа хэт шүүж хэрэглэх нь биед хэрэгтэй элементүүдээ авч чадахгүйд хүргэх эрсдэлтэй

Усаа хэт шүүж хэрэглэх нь биед хэрэгтэй элементүүдээ авч чадахгүйд хүргэх эрсдэлтэй

Монгол орны ундны усны чанарын судалгааг 2019-2022 оны хооронд хийсэн байна.  

Үүнтэй холбоотой ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Амарсанаа зөвлөгөө, мэдээлэл танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын 21 аймгийн 360 сум, суурин газар, хилийн боомтоор судалгаа хийхэд Дорнод аймагт ундны усанд төмрийн илүүдэл асар өндөр гарсан. Зарим худгийн усны төмрийн агууламж стандарт хэмжээнээс 50-100 дахин өндөр байсан. Тиймээс энэ үзүүлэлтийг бууруулж хэрэглэгчдэд түгээх зайлшгүй шаардлагатай. Энэ хэмжээг бууруулахгүй бол эргээд хүний бие махбодод таагүй нөлөө үзүүлнэ.

Бидний өдөр тутамдаа ууж, хэрэглэж буй ундны ус нь эрүүл, аюулгүй, баталгаатай байх ёстой. Ингэхийн тулд усанд агуулагдах элементүүд нь 90 орчим үзүүлэлтийнхээ аль нэг багцаагаар илүү гарах эсвэл дутуу байх ёсгүй. 

Мөн биед үүсэх хуримтлалын тухай ярих хэрэгтэй. Ундны ус нь хүний бие махбодын эд эрхтэнд нэвтэрч өнгөрч буй тохиолдолд тодорхой элементүүдээ шингээж үлдээдэг. Улмаар биед хуримтлал үүсдэг. Жишээ нь, бөөрөнд чулуужилт үүсэх, эрдэсжилт үүсэх гэх мэтчилэн.

Сүүлийн үед эрдэсжилтээс гадна эрдэсгүй болох асуудал яригдаж байгаа. Усаа хэт шүүж хэрэглэх нь эрсдэлтэй гэсэн үг. Ингэснээр бие организм хэрэгтэй элементүүдээ авч чадахгүй. Улмаар бие махбод хямралд орж эхэлнэ. Нөгөө талаас ундны ус хэт их бичил элементийн агууламжтай байх нь дотоод эд эрхтнийг гэмтээх өндөр магадлалтай" хэмээн хэлсэн юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Энх-Амгалан: Хуурамч дипломыг бүртгэлжүүлнэ

2021 онд Боловсролын байгууллагын хуурамч дипломын асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулан 700 орчим зөрчил илэрснийг 2022 оны намар олон нийтэд танилцуулж уг зөрчил хууль хяналтын байгууллагад шалгагд

"Таван шар"-д төмөр зам доогуур нүхэн гарц барина

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжи

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна

2023 оны хоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон х