loader
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт  гурван ихэр охин мэндэлжээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт гурван ихэр охин мэндэлжээ


2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Налайх Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх удаа "Гурван ихэр" үрсийг эсэн мэнд амаржуулжээ. 

Төрөх үйл явцын багт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлжээ. 

Гурван ихрийн хувьд ээжийнхээ зургаа дахь төрөлтийн ес дөх хүүхдүүд бөгөөд 35-36 долоо хоногтойдоо 1,700 грамм, 1,800 грамм, 1,900 грамм жинтэй тус тус мэндэлсэн байна. Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон гурван ихэр охидыг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр гэрт нь гаргажээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Тавантолгой түлш” ХХК мидлингээ төмөр замаар тээвэрлэж эхэлсэн тухайгаа мэдээлэв

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн анхны хүнд даацын төмөр замын нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн хэлж, энэ төмөр замыг хөгжлийн зам гэдгийг онцолсон билээ

БНХАУ цар тахлын шинэ эм, эмчилгээнд яаралтай бэлдэж байна

Ши Жиньпин "Гэнэтийн дэгдэлттэй тэмцэхэд тоног төхөөрөмж муутай хөдөө орон нутгууд руу аялагчид шилжин ирж байгаа талаар санаа зовж байна" гэж хэлсний дараа БНХАУ-ын эм үйлдвэрлэгчид Ковид-19-ийн халу

Монгол, Вьетнам, Хятадын 3 талын уулзалт хийхээр тохиролцов

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр ажлын уулзалт хийж дэлхий даяар нүүр тулгараад буй хүнсний бүтээгдэхү