loader
Монгол, Вьетнам, Хятадын 3 талын уулзалт хийхээр тохиролцов

Монгол, Вьетнам, Хятадын 3 талын уулзалт хийхээр тохиролцов

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр ажлын уулзалт хийж дэлхий даяар нүүр тулгараад буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэр ложистикийн асуудал, бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой саад бэрхшээлийг даван туулах, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний нийлүүлэлтийг харилцан баталгаажуулах, хамтран ажиллах боломжтой салбар, чиглэлийн талаар санал солилцлоо.

Вьетнам нь хүнс импортлогч улс байснаа одоо дэлхийн 3 дах том цагаан будаа экспортлогч улс болж, хүнс, эрчим хүчний хангамжийг дотооддоо бүрэн шийдсэн, экспорт, импортын хэмжээгээр дэлхийн эхний 20-д ордог болсон бөгөөд Ковид-19 цар тахлын үед экспорт, импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 2%-д барьж чадсан цөөн улсын нэг юм.

Талууд цаашид хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан зах зээлийн боломжийг судлах, хөрөнгө оруулалт хийхэд дэмжин ажиллах, Вьетнамын бусад улс орон, бүс нутгийн хэмжээнд чөлөөт худалдааны 15 хэлэлцээр байгуулсан туршлага, үр дүнгээс хуваалцах, БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ, сүлжээг нэмэгдүүлэх 3 талын уулзалт хийх, хоёр яам хооронд байнгын харилцаатай хамтран ажиллахаар тохиролцлоо. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"iPhone 15 утас"-ыг өөр шинэ дэвшилтийн хамт танилцуулж магадгүй

Технологийн шинжээч Мин Чи Куогийн мэдээлснээр Apple-ийн Mixed Reality төхөөрөмжийг сэлбэг нийлүүлэлт болон программ хангамжийн асуудлаас болж ирэх намар танилцуулах магадлал өндөр байна.Бэлтгэн нийлү

Японы эрх баригч нам сонгуулийн кампанит ажлаа зогсоож байна

Японы эрх баригч Либераль-Ардчилсан нам (ЛАН) Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд халдсантай холбогдуулан сонгуулийн кампанит ажлаа зогсоохыг бүх нэр дэвшигчээс хүссэн байна. Энэ тухай нөхцөл б

Гудамж, зам, талбайн самбарын мэдээлэл стандартад нийцэж байгаа эсэхийг шалгана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.Гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр,