loader
Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдож, тамга тэмдгээ хүлээн авлаа

Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдож, тамга тэмдгээ хүлээн авлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон өмнөх захирал Х.Бадамсүрэнгээс тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлж буй талаар erdenetinfo мэдээлэв.

Тэрбээр өнөөдөр Орхон аймагт хүрэлцэн ирж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд, аймгийн удирдлагууд ажил хүлээлцэх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд цаашид уламжлал шинэчлэлийг хослуулж үйлдвэрээ авч явахаа Г.Ёндон тамга хүлээн авах үеэрээ илэрхийлжээ.

Засгийн газар УИХ-аар шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндонгийн оронд УИХ-ын Ж.Ганбаатарыг томилсон юм. Улмаар Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох шийдвэрийг Засгийн газар наймдугаар сарын 31-ний хурлаараа танилцуулсан бол Х.Бадамсүрэн "Эдэнэс Монгол"-ын Зэсийн группийн захирлаар томилоод буй юм. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Ирээдүйн дипломатууд” арга хэмжээг зохиов

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятадын “Дипломат дуу хоолой” байгууллагатай хамтран “Ирээдүйн дипломатууд” арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулжээ.Энэх

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжинэ

Хоёр улсын төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд 19 зүйл бүхий Хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Ж