loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны ажил биш

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны ажил биш

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны үүрэг биш. Ургамал, ус, хөрс, бичил уур амьсгал судлал, хөрс хамгаалал зэрэг олон салбар, төр засаг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвхтэй оролцоотой ажил гэдгийг тодотгов.

Мөн ойн нөөцийг хамгаалах, ойжуулахын тулд нэн түрүүнд усжуулалт, усан хангамжийг шийдвэрлэх шаардлагатайг хэлэв.

Тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахад жилд 300-500 сая шоо.метр ус шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна. Энэ нь гол мөрний усны нийт урсацын нэг орчим хувийг ашиглана гэсэн үг.

Тодруулбал, улсын хэмжээнд жилдээ ашиглаж байгаа 590 сая шоо.метр усны хэмжээг 50-80 орчим хувиар нэмэгдүүлэх төлөв гарсан байна. Энэ нь усны нөөц ховор манай орны хувьд бага биш хэмжээ юм.

Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мод тарих, ойжуулахад шаардагдах усны хэрэгцээг шийдвэрлэхдээ:

  • Ойн санг нэмэгдүүлэх, ойжуулалт хийх талбайг сонгохдоо нэн тэргүүнд урьд өмнө нь ойтой байсан гол, нуурын эрэг, татмын ойг нөхөн сэргээх, байгалийн ойн талбайн тархалтыг нэмэгдүүлэх;
  • Хуримтлуулсан ус, цасыг усалгаанд ашиглах, биологийн болон техникийн арга, хэрэгслээр хөрсний чийгийн ууршилтыг багасгах;
  • Хөв, цөөрөм, усан сан, хиймэл нуур байгуулах, усанд хэмнэлттэй дуслын, хөрсөн дотроос нэвчүүлэх зэрэг усалгааны арга технологи, тоног төхөөрөмж ашиглах, аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжих;
  • Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэж ашиглах;
  • Гадаргын усыг хангай, төвийн бүсээс говийн бүсэд шилжүүлэн үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, ойжуулалтын усан хангамжийг шийдвэрлэх төслүүдийг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх зарчим баримтлахыг чиглэл болголоо.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй

Улс төрийн намууд ил тод санхүүжилттэй, олон нийтэд тайлагнадаг, бодлогоор өрсөлддөг тогтолцоотой болсноор мөнгө дагасан улс төрийг арилгах боломж байна. Тиймээс намууд ил тод ажиллаж, олон нийтийн

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн төсөл саналаа хүргүүлжээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлт улс төрийн хүрээний анхаарлын төвд байна. Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч зүгээс боловсруулж байгаа бөгөө

Х.Баттулга: МАН-ын улс төрийн товчоо АН-ын даргаар Х.Баттулгыг томилж болохгүй гэсэн “шийдсэн”

Ардчилсан намын Ээлжит бус Их хурал өнөөдөр болж байна. Хурлыг цахимаар явуулж буй бөгөөд орон нутаг дахь төлөөлөгчид оролцож, саналаа хэлэх боломж бүрдүүлснийг хурал даргалагч Д.Батсайхан дуулгав. 20