loader
Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа

Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа. Их засварын ажлын хүрээнд төрөх өрөө, хүлээн авах, эмч ажилтнуудын өрөө болон ариун цэврийн өрөө тасалгаа коридорт хана, тааз, шал, сантехникийн их засвар, дотор засал, тохижилт хийжээ. Мөн жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж,  төрөх тасагт тус бүр холбогдох төхөөрөмж суурилуулан ашиглаж эхлээд байна.

Хүрээ амаржих газар нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд барилгад нь хэсэгчилсэн засварууд орж байсан ч иж бүрэн капитал засвар хийж байгаагүй юм. Иймд уг их засварыг хийж гүйцэтгэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрдэн, эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч буй юм.

Их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гарден сити” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийг хэрэгжүүлэн ажиллалаа.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Загвар зохион бүтээгч Angel Chen "МОНГОЛ" хэв маяг бүхий намрын коллекц гаргажээ

Хятадын загвар зохион бүтээгч Angel Chen зүүн барууны өв соёл, хэв маягийг хослуулсан өнгөлөг загваруудаараа алдартай. Тэгвэл түүний шинээр танилцуулсан монгол уламжлалт хэв маяг бүхий гар урлал шингэ

Монгол Улс НҮБ-тай нягт холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.08/ хүрэлцэн ирсэн. Айлчлалын хүрээнд өнөө

GS25, CU-ийн удирдлагууд автобусны жолооч нарт амарч, бие засах газар тохижуулж өгнө

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа, Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нарцаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны тала