loader
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй

ИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дуудсан байна.

Үүн дээр хянан шалгах түр хороон дарга Б.Энхбаяр хоёр гэрчийг нэмж дуудлаа. Тэрбээр "Изинис Эйрвэйз" ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг, "Түмэн хишигтэн" ХХК-ийн зээлд холбогдуулж А.Баттөгсийг нэмж дуудав.

Дарааллын дагуу яг одоо "Изинис Эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг яг одоо ярьж байна.

Тус компанийн зээлд гэрчээр есөн хүнийг дуудсаны нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажээ. Тэрбээр тус компанид зээл олгох үед Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан юм. Гэрчээр дуудагдсан хэдий ч Г.Амартүвшин ирсэнгүй. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр, "Прокурорын байгууллагад мэдүүлэг өгсөн. Хэрэг, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн учир оролцох боломжгүй" гэдгээ түр хорооны даргад нэгдүгээр сарын 10-нд албан бичгээр мэдэгджээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Теотой уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо.Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөли

ОУХМ фитнессийн спортын тамирчин Б.Хүсэлтүвшин: “Тариан түрүү ургах тусмаа бөхийдөг”

Ярилцлагын эхэнд та өөрийнөө товч танилцуулаач?Аав маань Булган аймгийн хуучнаар Халиун сум гэх газар төрсөн бол ээж маань мөн Булган аймгийн Сайхан суманд төрж өссөн хүмүүс байдаг. Миний хувьд Улаа

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХАЯШИ ЁШИМАСА МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.