loader
САР ШИНИЙН БАЯРААРАА ҮЙДВЭРИЙН АРГААР БЭЛТГЭСЭН БУУЗ СОНГОХ ШАЛТГААН ...  НИЙСЛЭЛЧҮҮД АГААРЫН БОХИРДОЛ ШИНГЭЭГҮЙ БУУЗ ХЭРЭГЛЭХИЙГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

САР ШИНИЙН БАЯРААРАА ҮЙДВЭРИЙН АРГААР БЭЛТГЭСЭН БУУЗ СОНГОХ ШАЛТГААН ... НИЙСЛЭЛЧҮҮД АГААРЫН БОХИРДОЛ ШИНГЭЭГҮЙ БУУЗ ХЭРЭГЛЭХИЙГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

Монгол улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болсон.  Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрдэг аж. Энэ нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүйн төвшнөөс 27 дахин их гэсэн үг.  Хүйтний улирал дахь агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь түүхий болон химийн хортой нөхцөлд боловсруулсан нүүрс юм. Тэгвэл жилээс жилд хотжилт нэмэгдэж, төлөвлөлтгүй суурьшлын бүсүүд бий болж байгаа нь агаарын бохирдлыг гамшигийн хэмжээнд хүргэж буй. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын агаарт азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж хэт өндөр байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. 20 гаруйхан хоногийн дараа Монгол түмний уламжлалт “Цагаан сар”-ын баяр болно. Энэ баярын хамгийн гол хүнс бол бууз бөгөөд Улаанбаатарчууд эрүүл мэндээ бодож үйлдвэрийн аргаар хөлдөөж бэлтгэсэн баталгаатай, эрүүл мэндэд хор нөлөөгүй бууз авч хэрэглэхийг уриалж байна. Учир нь Улаанбаатарын агаарын бохирдол, утаа угаарын нөхцөл байдлаас үүдэж гадаа бууз хөлдөөсөн буузанд азотын давхар исэл, хүхэрлэг хий шингэх эрсдэлтэй. БОАЖЯ-наас гаргасан “Агаар бохирдуулагч бодисын тайлбарт азотын давхар исэл нь NO2 нь уушигны эдийг цочроох баамьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий болдог байна. Харин хүхрийн давхар исэл SO2 нь гуурсан хоолойн багтараа өвчтэй болгодог аж. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

150 хүүхдийн ортой сэргээн засах төв ашиглалтад орно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сувилал, цэцэрлэг яслийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сэргээн засах тусгай зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн төв ашиглалтад ороход б

20 НАСТАЙ, ХОРТ ХАВДАРТАЙГАА ТЭМЦЭЖ БАЙГАА Б.БИЛГҮҮН ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ

Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт ихийг бүтээж хийх чин хүсэл сонирхолтой, өсвөр наснаасаа үндэсний хэмжээний томоохон төслүүдийг олон нийтэд хүргэх, мэдээллийн технологийн үйлчилгээгээр хангах ажлуудад зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулсан Б.Билгүүн хүү цусны хорт хавдар өвчний улмаас шаналж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй болоод байна.

Өргөө амаржих газар Молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Молекул биологийн шинэ лабораторийн нээлт өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 19-нд боллоо.