loader
150 хүүхдийн ортой сэргээн засах төв ашиглалтад орно

150 хүүхдийн ортой сэргээн засах төв ашиглалтад орно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сувилал, цэцэрлэг яслийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сэргээн засах тусгай зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн төв ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах, Хүүхдийн сэргээн засах 4 дүгээр төвийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, дотор заслын ажлыг хийж дууссан байна. Энэхүү төв нь 150 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой бөгөөд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг хийх, дэмжлэг үзүүлэхээс гадна хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, усан эмчилгээ, бусад багажийн эмчилгээ, сэтгэл засал, нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өдрийн болон урт хугацааны сэргээн засах эмчилгээ, цочмог ба архаг өвчний дараах сэргээн засах эмчилгээ, хүүхдийн хоол тэжээлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой.
 

Төвийн бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, “Мета менежмент” ХХК хийж гүйцэтгэлээ хэмээн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

2019 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татварын нийт орлогын 24 хувийг НӨАТ-аас бүрдүүлжээ

Өнгөрсөн онд Монголын татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэдгийг Татварын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлсэн билээ. Тэгвэл нийт төвлөрүүлсэн орлогынх

Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарав

Маркийн нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв

О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд оржээ

Үүний үр дүнд Монгол Улс өрийн хямралд оржээ. МАН-аас улсын төсөв, өрийн талаар мэдэгдэл хийхдээ ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэж хэлдэг.