loader
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтыг хийж дуусаад байна.

Мөн аж үйлдвэрийн паркийн үндсэн дэд бүтэц болох Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны EPC буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр зарлаж, 2025 оны наймдугаар сарын 26-ны өдөр гэрээг байгуулсан. Төслийг 24 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Гадна инженерийн шугам сүлжээ, паркийн доторх хэрэглэгчдийг холбох дэд бүтцийн барилга байгууламжийг 2026-2027 онд барих юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрэх, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотоос 30 км зайд нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв, малын гаралтай барилга байгууламж зэрэг үндсэн долоо, дэд 11 бүсээс бүрдэхээр төлөвлөсөн.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулснаар нийт 5600 ажлын байр бий болж, нийслэл дэх агаар, хөрс усны бохирдол үүсгэж буй үйлдвэрүүдийг нүүлгэснээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөө үзүүлнэ. Түүнчлэн тойрог эдийн засгийг дэмжих замаар арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бэлтгэн экспортод гаргах үлгэр жишээ аж үйлдвэрийн парк болон хөгжүүлэх юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өргөн барих үеэрээ цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийлээ. Коронавирусийн дэгдэлттэй холбоотой асуудл

Дэлхийн хамгийн ӨНДӨР эмэгтэй анх удаа онгоцоор нисэв

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй Румейса Гельги саяхан анх удаа онгоцоор нисчээ. Тэрбээр Туркээс Сан Франциско руу 13 цагийн турш аялжээ. Өдгөө 25 настай Гельги 215 см өндөр. Тэрбээр ясны хэт өсөлтийг үү

Анжелина Жоли хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусалдаг сангаа хаажээ

Холливудын жүжигчин Анжелина Жоли хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах зорилгоор байгуулсан сангаа хаажээ. “Дэйли мэйл” энэ талаар мэдээллээ.Мэдээлэлд бичсэнээр, Анжелина Жоли сангаа хаах болсон н