loader
Өнөөдрийн байдлаар 38 аж ахуйн нэгжид 324.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

Өнөөдрийн байдлаар 38 аж ахуйн нэгжид 324.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

ХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-2026 онд түүхий эд бэлтгэлд зориулан 450.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 38 аж ахуйн нэгжид 324.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Энэхүү ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын үйлдвэрүүдэд олгосон эргэлтийн хөрөнгийн зээлийн үр дүнд энэ хавар 1 кг ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрч малчдын орлогыг нэмэгдүүлэх шийдвэртэй алхам боллоо. 

Салбарын бүтээгдэхүүний экспортоос гадна дотоодын хүнсний хангамжийг сайжруулж, үйлдвэрлэл эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох зээлийг 8 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэж зээлийн нөхцөлийг зээлдэгчдэд ээлтэй болгон өөрчиллөө.

🟢Улсын хэмжээнд 112.2 мянган га тариалангийн зориулалттай  ашиглалтгүй газар атаршсан байдалтай байна. Эдгээр атаршсан газрыг түшиглэн улсын хэмжээнд нийт 1000 гаруй хөдөөгийн багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх замаар “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

🟢“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийн хүрээнд хөдөөгийн нэг багт 100 га атаршсан газарт орон нутгийн удирдлага, малчид, иргэд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ногоон тэжээл тариалж мал сүргийн өвөл, хаврын улирлын тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх, цаашлаад эдгээр багийн төв, тэжээл тариалалтын баазыг түшиглэн малын чанар сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, улмаар хүүхдийн боловсролыг малчин ахуйтай нь ойртуулах бодлогын алхамыг хэрэгжүүлэн ажиллах болно.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ сарын 21-нд иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Энэ сарын өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд болно.

Дугуй цагаан ойр орчмын тохижилтыг наймдугаар сард дуусгана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжийг буулгаад байгаа. Энэ газрын тохижилтыг 8 дугаар сард дуусгахаар төлөвлөөд б

Тээврийн салбар 2022 онд 2.04 их наядын орлого олжээ

2022 оны байдлаар улсын хэмжээнд бүхий л төрлийн тээврийн орлого 2.04 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2021 онтой харьцуулахад 47.6 хувиар өссөн үзүүлэлт юм.Хэдийгээр 2021 онтой харьцуулахад өссөн