loader
"Газрын тос олборлох хайгуул, судалгааны ажлын эрчимжүүлж байна"

"Газрын тос олборлох хайгуул, судалгааны ажлын эрчимжүүлж байна"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орвол түүхий эдээ хэрхэн олборлож, хангах талаар тодрууллаа. Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын лицензтэй орд газруудыг түшиглэн ТЭЗҮ-ийг боловсруулан Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж эхэлсэн.  Өнөөдрийн байдлаар 1.5 сая тонн нефть олборлох төлөвлөгөөтэй байсан боловч цар тахал болон БНХАУ-ын "Питро Чайна Дачин Тамсаг" компанийн татварын маргаан, геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор нефть олборлох хэмжээгээ үе шаттай бууруулсан нөхцөл байдалтай байна. Ашигт малтмал газрын тосны газраас ТЭЗҮ болон холбогдох тооцоо судалгаанд хяналт тавьж, эдгээр төслүүдийг төлөвлөсөн хэмжээндээ нефть олборлохыг шахаж, шаардаж байна.

Дээр дурдсан үндсэн шалтгаанаар өнөөдрийн байдлаар 400 мянга гаруй тонн түүхий тос олборлон, экспортолж байна. Тийм учраас Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улирал ашиглалтад орохтой холбогдуулан түүхий эдийн олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагуудыг тавьж байна.

Мөн түүхий газрын тосоор хангах нөхцөл дутсан тохиолдолд хоёрдогч, гуравдагч улсаас түүхий эдээ худалдан авч, дотоодын хэрэгцээгээ хангах ёстой гэдэг бодлогыг барьж ажиллаж байна. Тал талдаа хэлэлцүүлгийг хийж байна. Тодруулбал, олон улсын хөрөнгө оруулагчдыг урих нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, урилга илгээсэн. Бид цаашдаа хайгуул судалгааны ажлаа улам эрчимжүүлж, орд газруудаа нээж шинэ үйлдвэрээ түүхий тосоор хангах зайлшгүй шаардлага гарч байгаа. Хамгийн гол нь төсөл хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Тиймээс цаашид газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд аль болох саад багатайгаар ажиллана. Мэдээж байгаль орчны нөхөн сэргээх ажлыг хийж, байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүй технологийг хэрэглэх ёстой. Ашигт малтмал газрын тосны газраас олон төсөл дээр хайгуулын ажлыг хийж, 16 талбай дээр олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Хөрөнгө оруулагчдад илүү их мэдээлэл өгөх зорилгоор англи, хятад хэл дээр мэдээллээ боловсруулж, олон улсын сайтад байршуулсан" гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ намар дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ

Дэлхийн хүн ам энэ оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ мэдээлжээ. НҮБ-ын мэргэжилтнүүд долоодугаар сарын 11-нд тэмдэглэдэг дэлхийн хүн амын өдрийг тохиолду

Монголын шигшээ багууд FIBA 3×3 Ази тивийн аваргад өрсөлдөхөөр Сингапурыг зорилоо

FIBA 3×3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Монголын шигшээ багууд өнөөдөр Сингапур улсыг зорилоо.Энэ нь Ази болоод Австрали тивийн 53 шигшээ баг өрсөлдөж буй манай хоёр тивийн хамгийн

Хүйтний эрч суларч зарим нутгаар +2 градусын дулаан байна

2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн цаг агаарын мэдээХур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-