loader
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр "Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан.

-Үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6 %

-Төслийн санхүүжилтийн хүү, шимтгэлээс 6 %

-Давхардуулсан Рио Тинто SOW үйлчилгээнд жилд 27.27 сая ам.доллар тус, тус төлдөг.

Энэ нь ойролцоогоор 10 хувь хүрч байсан. Бид хэлэлцээрийн өмнө олон улсын компани зөвлөхөөр авснаар энэ хүү дунджаар 4.4 хувьд байхад болно гэдэг гаргалгааг бидэнд гаргаж өгсөн. Ингээд хэлэлцээрийн үр дүнд 3.95 руу орууллаа. 2 төлбөрийг шууд тэглэх буюу байхгүй болголоо. 2.2 тэрбум ам.долларын зардлыг тэглэсэн.

"Онтре"-тэй хэлцэл хийх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Бид ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй. "Онтре"-г явуулъя гэвэл хэлэлцээ заавал хийнэ. Үндсэн хуулийн 6.2-д заасан Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ирнэ гэсэн зарчимд суурилна.

Үр дүнг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх хуультай учраас нуух хаах зүйл юу ч байхгүй. Монгол Улсын газар нутагт байгаа баялгийг нууцаар хуваах тухай ямар ч хэлцлийг зөвшөөрөхгүй. "Оюу толгой", "Онтре"-т хоёуланд нь хэлсэн. Шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. АМНАТ, хувь эзэмших гээд бүх хувилбарыг тооцож үзээд аль ашигтайг сонгож гэрээгээ байгуулна" гэлээ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

MUNCEP-2022 хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий Mongolian - U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг Элчин сайд Ө.Батбаярын

Ургах наран тоссон Сүхбаатарчууд уудам талаа дүүргэн наадав

Дарьгангын шаргалхан талдаа дүнхийх Алтан Овоо минь, улс орон даяар дуулиан болж дуудсан аймгийн 80 жилийн ойн наадам аль аль нь нутаг руугаа хүлгийн жолоо залах том шалтгаан бас сайхан амралт байл

Covid-19-ийн араас "СҮРЬЕЭ"-ийн өвчлөл нэмэгдэж байгааг анхааруулав

Сүүлийн хэдэн жил дарагдсан байсан сүрьеэ өвчний тохиолдол, тэр дундаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар дэлхий дахинд огцом нэмэгдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. НҮБ-ын