loader
УЛААНБААТАР ХОТОД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ

УЛААНБААТАР ХОТОД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 4-15-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан автобензин борлуулна. Үүнд,


🚗 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.

🚙 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.

Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудаар хэрэглэгчдэд нэг удаагийн 50,000 төгрөг хүртэл автобензинийг борлуулж байна. Энэхүү түр зохицуулалт нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын автомашинд болон орон нутагт хамаарахгүй. Мөн аюулгүй байдлын үүднээс автобензинийг зөөврийн саванд борлуулахгүй.

📢 Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Э.ЦЭНДБААТАР, З.ШИНЭЧАГТАГА НАРЫН ҮЙЛДЭЛД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖ ШАЛГАЖ БАЙНА

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "MN-25" телевизийн байранд Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хэвлэлийн бага хурал хийх үедээ хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан

Хайрлаж энэрэх ухаан “заадаг” хүүхдүүд

2015 онд БНСУ-д зохион байгуулсан Дэлхийн боловсролын чуулганд оролцсон 160 орны төлөөлөгчид хэтийн хараагаа тодорхойлон “Боловсрол 2030” буюу Инчоны тунхаглалыг баталсан.