loader
ҮСХ: АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 6.4 хувиар өсчээ

ҮСХ: АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 6.4 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос нийслэл болон орон нутагт худалдаалагдаж буй гол нэрийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр танилцуулдаг. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны дундаж үнэ өмнөх долоо хоногоосоо 1.6 хувь, өмнөх сарынхаас 3.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт ажиглагдлаа. Үнийн өөрчлөлтийг тухайлж харвал, хонины ястай мах килограмм нь 27,063 төгрөг байснаас 26,152 төгрөг болж нэг хувиар, үхрийн цул мах 36,611 төгрөг болж тус тус хямдарсан байна. Мөн үхрийн ястай мах килограмм нь 32,230 төгрөг байснаас 31,680 төгрөг болж 1.7 хувиар хямдарчээ. Хүнсний ногооны тухайд дотоодын үйлдвэрлэлийн төмс 10.6 хувиар буурч, килограмм нь 2883 төгрөг байснаас 2577 төгрөг болжээ. Харин бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийн түвшинд тогтвортой байна. Орон нутгийн зах зээлд гол нэрийн барааны үнийн хөдөлгөөн харилцан адилгүй байна. Тухайлбал, аймгуудад гурил, элсэн чихэр болон дизель түлшний үнэ, АИ-92 автобензиний үнэ, цагаан будааны үнэ тодорхой хэмжээгээр өссөн бол мах махан бүтээгдэхүүн, сүүний үнэ өмнөх долоо хоногоос ялимгүй буурсан үзүүлэлттэй байна. Үхрийн мах 25,825 төгрөг, хонины мах 21,455, ямааны мах 18,677 төгрөг болж буурсан үзүүлэлтэй байна. Харин дизель түлш литр тутамдаа 0.6, АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 6.4 хувиар өсчээ. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжихийн хэрээр нефтийн бүтээгдэхүүний үнийг даган гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байгаа ч одоогоор зах зээл дээрх үнийн бууралт болон тогтворжилт ийнхүү үргэлжилсээр байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ.

Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон могойд хатгуулсан хүүхдийн тоо харьцангуй их байгаа тухай ГССҮТ-ийн мэдээлэв.2022 оны эхний хагас жилийн байдлаар тус төвийн яаралтай түргэн тусламжийн тасаг

Ирэх долоо хоногийн Лхагва гарагт бүх нийтээрээ амарна

"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг. Тэгэхээр гуравдугаар сарын 8-н буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт бүх нийтийн амралтын өдөр.Манай улс 1992 онд Нийтээр тэмдэг