loader
Б.Жавхлан: Урд хөршид 20 тэрбум ам.долларын өртэй, түүнээс болоод газар нутгаасаа таслаж өгнө гэдэг худлаа, ташаа мэдээлэл

Б.Жавхлан: Урд хөршид 20 тэрбум ам.долларын өртэй, түүнээс болоод газар нутгаасаа таслаж өгнө гэдэг худлаа, ташаа мэдээлэл

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсжээ. Үндэсний статистиктийн хорооны мэдээлснээр нийт гадаад өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх, 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх, 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных, 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх юм байна. Улс орны гадаад өрийн тоо хэмжээнээс болоод зарим нэг шар хэвлэлүүд Монгол Улсын газар нутгийг өрөнд өгнө, эх оронгүй боллоо гэх мэт мэдээллүүд цацаж, сошиалд ч энэ тухай бичсэн, түгээн тараасан иргэд олон болоод буй.  Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 22-ны өдөр ЕТВ –д өгсөн ярилцлагынхаа үеэр улсын өр зээлийн талаар тайлбар өглөө. Тэрээр урд хөршид 20 тэрбум ам.долларын өртэй, түүнээс болоод газар нутгаасаа таслаж өгнө, боомтоо ашиглуулна гэдэг худал, ташаа мэдээлэл гэдгийг онцлон хэлэв.  

Сангийн сайдын ярьснаар Монгол улсын нийт гадаад өр 32 тэрбум ам.доллар байгаа аж. Энэ дотроо засгийн газрын нийт өр нь 8 тэрбум ам.доллар юм байна. Засгийн газрын нийт өр нь 8 тэрбум ам.доллар байхад зөвхөн нэг улсаас 20 тэрбум ам.доллар зээлсэн байх ямар ч боломжгүй, тийм тооцоо ч байхгүй хэмээв.  

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Автомашинд амаржсан эмэгтэйн нөхөр ЭМ-ийн сайдад гомдол гаргажээ

Өргөө Амаржих газрын гадна машиндаа төрсөн эмэгтэйн нөхөр Э.А Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо "Нэгдүгээр төрөх эмнэлэг болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд танаа

НДШ-ИЙН 50 ХУВИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ САРЫН 25-НААС ИРГЭДИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛНЭ

Засгийн газраас хувийн байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэрлэсэний дагуу өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж, иргэдийн данс руу

Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдөл шилжүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 13-нд ажиллалаа.БШУЯ-ны газар, хэлтсийн дарг