loader
Өнгөрсөн сард инфляц 16.1 хувь байжээ

Өнгөрсөн сард инфляц 16.1 хувь байжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар танилцуулав. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 16.1 хувь байжээ. Энэ нь:

  • өмнөх сараас 1.5 хувиар,
  • өмнөх оны эцсээс 9.5 хувиар тус тус нэмэгдсэн дүн аж.

Хүнсний бүлгийн үнэ 35 хувиар буюу хамгийн их өссөнөөс ийнхүү инфляц дахин өслөө. Мөн хувцас, бөс бараа, гутал, тээврийн үнэ өссөн байна. Энэ оны эхний хагас жилд гадаад худалдаа 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Үүнд алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 57 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин нүүрс (16 хувиар), төмрийн хүдрийн биет хэмжээ (57 хувиар) буурчээ. Импорт өмнөх оны мөн үеэс 687 сая ам.доллараар өсжээ. Авто бензин, дизель түлш, суудлын авто машины импорт нэмэгдсэн байна.
Хэдий гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан ч төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларт хүрчээ.
     

ҮСХ-ны мэдээллээр манай улсын импорт энэ оны эхний хагас жилд 687 сая ам.доллароор өсжээ. Үүнд автобензин, дизелийн түлш, суудлын автомашины худалдаа голлон нөлөөлжээ. Импортын бүрэлдэхүүнийг хувиар авч үзвэл:

  • Эрдэс бүтээгдэхүүн 22.2 хувь,
  • Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 15.7 хувийг,
  • Машин, механизм, механик төхөөрөмж, сэлбэг эд анги 15.3 хувь,
  • Бусад импорт 19.7 хувь,
  • үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 9.3 хувийг,
  • хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 7 хувийг тус тус эзэлж байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хөхөө” уран сайхны кино "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн байна

Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино 31 дэх удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ.

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг МАРГААШААС цахимаар хүлээн авна

Энэ жил нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Цахим бүртгэлийг дараах гурван үе шаттайгаар зохион байгуулна.Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй ирг

“Apple” хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алдлаа

Хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө рүү шилжихийн хэрээр технологийн пүүсүүдийн хувьцааг зарж байна. Биткойн, бусад томоохон криптовалютууд болон дижитал хөрөнгийн үнэ мөн огцом унасаар байна.