loader
Дэлхийн банкны төлөөлөгчид СЗХ-нд зочлов

Дэлхийн банкны төлөөлөгчид СЗХ-нд зочлов

Дэлхийн банкнаас манай улсын банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” нь санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, зохицуулалтын шинэ салбарын эрсдэлийг тооцоход ихээхэн үр дүнтэй байгааг СЗХ-ны дарга Д.Баярсайхан онцолж байна. Тэрээр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Хассан Заман, ахлах эдийн засагч Диаз Санчес болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзах энэ талаар цохон хэлсэн юм.

Уулзалтын үеэр СЗХ-ны дарга Д.Баярсайхан Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын итгэлт түнш байсанд талархлаа илэрхийлээд, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад үзүүлсэн арга зүйн туслалцааг мөн тэмдэглэн хэлэв.

СЗХ-ноос банкны салбарын реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн нээлттэй компани болохтой холбоотой зохицуулалт болон виртуал хөрөнгийн зохицуулалт, санхүүгийн салбарт учирч байгаа эрсдэлийн талаар танилцуулж, энэ талаар харилцан санал солилцлоо.

Цаашид Хорооны зохицуулалтын хүрээ улам өргөжиж, санхүүгийн салбарт технологи эрчимтэй нэвтэрч буй энэ үед зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, Хорооны мэдээллийн технологийг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцааны төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамтран ажиллах хүсэлтээ СЗХ-ны дарга Д.Баярсайхан илэрхийлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ирэх сард бэлэн болно

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.

"Ган үзэг 2022" сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шилдгүүдийг шалгаруулах журам

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэхШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор", “Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинациар шилдгийг тус, тус ш

Минжийн хангайд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр орж ирсэн тухай бид өчигдөр мэдээлсэн.Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс хойд зүгт 122 км-т, Минжийн хангайд гарч буй түй