loader
Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс долоодугаар сард гадаадын 148 орноос гарал үүсэлтэй бараа импортолжээ. Үүнээс 34 хувийг БНХАУ, 30,4 хувийг ОХУ, 8.6 хувийг Япон, 5 хувийг БНСУ, 3.3 хувийг АНУ-аас оруулж ирсэн нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байв.

Энэ оны эхний 7 сард импортоор нийт 4762.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 924.5 сая ам.доллараар буюу 24.1 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.




Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба түүний эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 721.8 сая ам.доллар буюу 15.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1055.4 сая ам.доллар буюу 26.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 926.4 сая ам.доллар буюу 87.7 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 616.4 сая ам.доллар буюу 12.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 816.3 сая ам.доллар буюу 17.1 хувь, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 493.6 сая ам.доллар буюу 10.4 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 324.9 сая ам. доллар буюу 8.2 хувийг эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 88.7 хувь ногдож байгаа аж. 







foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын хэмжээнд одоогоор 90 орчим сая толгой мал бэлчээрлэж байна

Улсын хэмжээнд одоогоор 90 орчим сая толгой мал бэлчээрлэж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 1000 давжээ

Сармагчны цэцэг өвчин голчлон бүртгэгддэг Африкийн орнуудаас гадна илэрсэн уг өвчний тохиолдлын тоо 1000 давсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт мэдээллээ.ДЭМБ-ын тэргүүн Тедрос

БШУЯ: 1500 төгрөгт багтаан чанартай хоол хүнсээр хүүхдэд үйлчилж байгаа сургуулиуд олон байна

Үдийн хоол хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэн 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд хамрагдаж байна. Хэдийгээр үдийн цайнаас үдийн хоол руу бид шилжиж чадсан ч үнийн өсөлт зэрэгтэй хо