loader
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 8.9-13.7 хувиар нэмэгджээ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 8.9-13.7 хувиар нэмэгджээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 773.8 (8.9 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (13.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. 

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 9.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 788.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 7 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 47.6 (3.4 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 408.1 (23.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 6 дугаар сард 304.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин 7 дугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Татварын орлого энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (21.7 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 679.5 (2.2 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 533.2 (34.6 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 421.4 (35.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 430.6 (18.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Татварын орлого энэ оны 7 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 109.6 (9.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 74.3 (37.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 29.5 (16.3 хувь) тэрбум, бусад татварын орлого 125.5 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 135 (26.3 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 14.8 (18 хувь) тэрбум төгрөгөөр багасав.

Татварын орлогод энэ оны эхний 7 сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 6.9, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.4, нийгмийн даатгалын орлогынх 2.1, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.7 нэгж хувиар нэмэгдэж, орлогын албан татварынх 11.5, онцгой албан татварын орлогынх 0.6 нэгж хувиар буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 7 сард 9.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (11.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 926.9 (21.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Харин бараа үйлчилгээний зардал 422.4 (18 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.

Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 7.1, татаас 1 нэгж хувиар өсөж, харин бараа үйлчилгээний зардлынх 7.6, хүүгийн зардал 0.4 нэгж хувиар багасжээ. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 18.7, их засварын зардлынх 0.4 нэгж хувиар өсөж, бусад хөрөнгийн зардлынх 13.5, тоног төхөөрөмжийн зардлынх 5.1, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 0.5 нэгж хувиар багассан байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг мессэжээр илгээж эхэллээ

2023 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д буюу 1,139.2 мянган хүүхдэд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан.Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахдаа ямар нэгэн хүсэлт гаргах ш

Нийтийн тээврийн салбараас арчигдсан МИКРО одоо цагт хэрэгтэй юу

Ачаал­лаа дийлэхээ боль­сон ний­­тийн тээврийн сал­барт одоогоос хэдэн жилийн өмнө нэгэн цоо шинэ үйл­­чилгээ нэвтэрсэн нь буу­хиа тээвэр буюу бидний хэлж заншсанаар микро автобуснууд байсан юм. Ча

Явган замыг хотын төвд 2.5-3 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлд хэрэгжүүлж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай амралтын өдрүүдэд танилцлаа.Нийслэлд