loader
АНХААРУУЛГА: Маргаашнаас эрс хүйтэрнэ

АНХААРУУЛГА: Маргаашнаас эрс хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны нэгдүгээр сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө  баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, баруун аймгуудын нутгийн нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгороор -27...-32 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хурэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон голын хөндийгөөр -17...-22 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -12...-17 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -24...-29 градус, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай газраар -3...+2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үнийн өсөлтөд голлон нөлөөлсөн АРВАН бараа

ҮСХ энэ оны эхний арван сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулав. Аравдугаар сарын байдлаар инфляц 14.5 хувьд хүрч, өмнөх сараас өсжээ.Уг нь өдийд мах, хүнсний ногооны үнэ буурч, инфляц мөн буурдаг жи

СУРАГГҮЙ БОЛСОН ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГОРХИНЫ УСНААС ОЛЖЭЭ

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 5-ны 21 цагт онцгой байдлын албанд иржээ.Тус су

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлн