loader
СУРАГГҮЙ БОЛСОН ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГОРХИНЫ УСНААС ОЛЖЭЭ

СУРАГГҮЙ БОЛСОН ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГОРХИНЫ УСНААС ОЛЖЭЭ

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 5-ны 21 цагт онцгой байдлын албанд иржээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь хамтдаа гурван настай хүүг эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй аж. Иймд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайж, 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өглөө гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Иргэдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг албаныхан анхааруулж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгайд байшин шатжээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгайд байшин татаж байгаа тухай дуудлага өчигдөр 18:37 цагт онцгой байдлын албанд иржээ.Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түйм

Ихэнх нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Өнөөдөр 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун боло

Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний