loader
Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний өдрийн 19:23 цагт өгчээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байжээ.

Улмаар жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.  

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Найман аймагт цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийжээ. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн он буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман аймгий

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 1 давхарт11:00 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооноос сонгогдсон ДИТХ-ын төлөөлөгч "У" нь УБТЗ-ын салбар нэгжид даргын албан тушаал хашиж байхдаа шүүхээр ял шийтгэл

Машин худалдааны газарт гал гарчээ

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 08:04 цагт иржээ.Дүүргийн Онцгой байдлы