loader
Найман аймагт цагаан зудтай байна

Найман аймагт цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийжээ. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн он буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн аж.

Мөн 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Булган, Үенч, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас (8 аймгийн 13 суманд) цагаан зудын нөхцөл бүрджээ.

Баян-Өлгийн Булган, Говь-Алтайн Хөхморьт, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Түргэн, Улаангом, Сагил, Завханы Тэс, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Сэлэнгийн Орхонтуул, Хушаат, Төвийн Өндөрширээт, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Борнуур, Цээл, Угтаалцайдам, Зуунмод, Баян, Баян-Өнжүүл, Улаанбаатарын Тэрэлж, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр (Гурванбаян), Баян-Овоо, Жаргалтхаан, Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандал, Сүхбаатарын Түмэнцогт, Халзан, Онгон, Түвшинширээ, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (12 аймгийн 37 сум) байдалтай байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо монголчуудын 36 жилийн түүхийг 223 зурагт буулгажээ

Сүгияама Тэрүзо "Анх 1983 оны зун Монголд ирж байлаа. Тэр үед БНМАУ нь социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрх угтсан. Тухайн үед

Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Засгийн газраас 2021 оны 3 ду

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар энэ сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.