loader
Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол тэргүүтэй тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд нар байлцсан юм. Энэ үеэр талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Улаанбаатар хот нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, технологийн төв болохын хувьд улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин сууж, ДНБ-ий 70 орчим хувийг дангаар нь үйлдвэрлэдэг болохыг онцлов. Түүнчлэн, "өдгөө Улаанбаатар хот нь БНСУ-ын Сөүл, Инчон, Намянжу, Гёнги муж зэрэг муж, хотуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж буйг хэлж байлаа. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болсонд талархал илэрхийлье" хэмээв.

БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол Монгол Улс, БНСУ 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын “Стратегийн түншлэл” бүхий л салбарт өргөжин хөгжиж буй онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын иргэдэд хөнгөлөлттэй дүнгээр үйлчилгээ үзүүлэхэд чадах бүхнээ дайчлах болно гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тусгай зөвшөөрлийг 30 хоногт, энгийн зөвшөөрлийг 22 хоногт олгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хуулийг МҮХАҮТ-д хүлээлгэн өгөх, хуулийн өөрчлөлтийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажи

Найман тэрбум дахь иргэн А.Мэргэн төрсний гэрчилгээгээ авлаа

Дэлхийн хүн ам өнгөрсөн сард буюу арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн юм.Улс орон бүрд найман тэрбум дахь иргэнийг зарласан тус өдөр Австрали улсын Каберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү тө

ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРЖ АМЖИХГҮЙ ТУЛ ХОЙШИЛНО

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлтийн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах