loader
Нүүрсний экспорт 20 хувиар нэмэгджээ

Нүүрсний экспорт 20 хувиар нэмэгджээ

Манай улс он гарснаас хойш 13,208.4 мян.тн нүүрс хилээр гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 20 хувиар нэмэгдээд байгааг УУХҮЯ мэдээлэв.

Энэ сарын 12-18-нд гэхэд 6,816 автомашин, 500 чингэлэг нийт 842.6 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Долоо хоногт 272 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 918.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувийн өсөлттэй байна.

Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд 557 автомашин, 475 чингэлэг буюу оны эхнээс 2,442.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 52 хувиар багасжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 18-ны өдрийн байдлаар 10.89 тонн алт худалдан аваад байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 57 хувийн гүйцэтгэлтэй, тодруулбал, нүүрс 73.4, зэсийн баяжмал 75.7, төмөр 48.3, алт 54.4, цайр 92.5 хувь байгаа аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өгөв.Тэрбээр “BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил. Гэхдээ BA.5 хувилбар нь халдв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Элчин сайд Ё.Розенберг ХБНГУ-ын Холбооны Канцлер О.Шольцийн захидлыг Ерөнхий са

Иргэдийн амь насыг авран хамгаалсан 13 алба хаагчийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшууллаа

Гол, усны ослоос 11 иргэний амь насыг авран хамгаалсан Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагчийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзан, тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.