loader
Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан нь маш чухал

Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан нь маш чухал

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг энэ сарын 13-нд хүлээн авч уулзлаа.


Монгол Улс Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг. Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд энэ нь манай гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл болон хүний эрхийг дээдлэх нийтлэг зарчмуудад тулгуурласан хамтын ажиллагаатай болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв.


Элчин сайд Аксель Никейз Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад НҮБ-аас Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2021 онд батлахад Монгол Улсын Их Хурлын дэмжлэг чухал байсныг онцлов. Энэ бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэний нийгмийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрсөн маш чухал баримт бичиг болсон гэв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформыг амжилттай нэвтрүүлээд байна. Одоогийн байдлаар 129 хуулийн төслийг байршуулж, олон нийтийн саналыг авч байна хэмээн танилцуулав.


Хатагтай Аксель Никейз Монгол Улсад өндөр, дээд түвшний айлчлалууд зохион байгуулагдаж байгааг дурдаж, үүнд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррештэй хийсэн уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолсон. Монгол Улс 2021 оны 12 дугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан нь НҮБ-аас олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улс бодит хувь нэмэр оруулж байгааг онцлов.


Талууд хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗБДС-ийн хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа

Үүнээс гадна Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл эрчим хүч ТӨХК, Татварын хэлтсийн нийт 137 ажилтан, албан хаагчдад “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт”-ын талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.

БНСУ руу хувийн байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр зуучилдаггүйг анхаарууллаа

Манай улсын ХНХЯ БНСУ-тай хөдөлмөр эрхлэлтийн талаар хамтран ажиллаж байна. Тодруулбал, тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны гэрээг байгуулж, э

Монголд анхны байгаль ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж 2031 он хүртэл 100 сая мод тарина.Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй ц