loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Европын Холбоо манай улсад 2021-2024 онд нийт 31 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт олгохоор болоод байна

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 21 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо болж буй.Хуралдааныг Монголын талаас Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхб

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Өнөөдөр Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулга уулзалт болно. Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Ш

Германы бизнес эрхлэгчид уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх болон хөрөнгө оруулалтын орчны талаар Ерөнхий сайдтай ярилцлаа

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын бизнесийн төлөөлөл бараалхлаа.Уул уурхайн зөвлөгөө, олборлолтын DMT компани, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгэ