loader
Япон улсын иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Япон улсын иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Монгол-Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин тэлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм.

Хатагтай Таэко Иманага нь монгол хүүхэд, залуусыг Япон улсын Оита мужийн “Янагигаүра” ахлах сургуульд суралцуулах таатай боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод болон Хөвсгөл аймгийн төв Мөрөнд “Мирай тэмүүлэл” Япон хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулах санаачилгыг гарган өдгөө тав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Түүний санаачилгаар байгуулагдсан сургалтын төвд өдгөө ахлах ангийн сурагчид хамрагдан япон хэлний зохих мэдлэгийг эзэмшин “Янагигаүра” ахлах сургуульд элсэн амжилттай суралцан сурлага, спортын амжилтаараа Япон оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй.

Монгол, Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дан ганц төр засгийн үйл ажиллагаа бус хоёр улсын иргэд, боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Хатагтай Таэко Иманага онцлон үзэж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвх зүтгэл гаргасаар байгаа билээ.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Оюутолгой"-д ажилд оруулж өгнө хэмээн иргэдийг залилжээ

"Ажилд оруулж өгнө" гээд 39 иргэнээс 256 сая төгрөг авч, залилсан хэрэг 2022 онд гарчээ. Өмнөговь аймагт "Оюу толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр орон нутгийн иргэдийг зали

Цэцэрлэгийн 73 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна

2022 оны 8 дугаар сарын 15-ны 8.20 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73.818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгээд байна.Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгаа аж.

Э.Албаниз Австралийн Ерөнхий сайдын тангараг өргөлөө

Австралийн 31 дэхь Ерөнхий сайдаар Хөдөлмөрийн намын дарга Энтони Албаниз сонгогдож өнөөдөр тангаргаа өргөлөө.Тэрбээр тангараг өргөх ёслолын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “энэ бол улс орны хувьд чу