loader
Ургац хураалтад 3,102 оюутан, цэргийн албан хаагч оролцож байна

Ургац хураалтад 3,102 оюутан, цэргийн албан хаагч оролцож байна

Ургац хураалтын явцын байдлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцууллаа.

Тодруулбал, энэ онд улсын хэмжээнд 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан юм.

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс

  • 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай,
  • 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс,
  • 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо,
  • 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Мөн улсын хэмжээнд таван их, дээд сургууль ЗХЖШ-ын 18 анги нэгтгэлээс нийт 3,102 оюутан цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн хожил байгуулав

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эцсийн шатанд шалгарсан Монголын шигшээ В хэсгийн сүүлийн тоглолтоо дэлхийн чансааны 151 дүгээрт эрэмбэлэгдсэн Йемен улсын шигшээ багтай хийж 2

Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат газартай хамтран есдүгээр сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж буй юм.

ХҮЙ ДОЛОО ХУДАГТАД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН 1000 ГАРУЙ АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт "Цагдаагийн түр хүрээ" байгуулагдсан бөгөөд үүнд цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалт, зохицуулалт хийж байна.Цагдааг