loader
Алис Олбрай: Хоёр дахь компакт гэрээ нь Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжинэ

Алис Олбрай: Хоёр дахь компакт гэрээ нь Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжинэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Алис Олбрайтыг 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээрх төслүүд дээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хоёр дахь Компакт гэрээний явц болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, АНУ-ын найрамдлын бэлгэ тэмдэг, Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төслийн нэг болох энэхүү Компакт гэрээ амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Гүйцэтгэх захирал Алис Олбрайт хоёр дахь Компакт гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангах, улмаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Камерон Алфорд болон Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан Дэд ерөнхийлөгчийн орлогч Жонатан Брүүкс нар байлцав.

 

Эх сурвалж: ГХЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ВЬЕТНАМЫН КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХОРООНЫ ДАРГА ЛЕ ХОАЙ ЧУНГ-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Гадаад хорооны дарга Ле Хоай Чунг-тай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ханой хотноо уулзав.

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын хүрээнд ашигт малтмал, уул уурхайн салбарыг зохистойгоор хөгжүүлэх, үр өгөөжтэй, хүртээмжтэй

Үндсэн хуулийн цэцийн өмнө гаргасан зөрчилтэй шийдвэрүүдийг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн /2022.8.15/ их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн