loader
2022 он гарсаар 122 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

2022 он гарсаар 122 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

Улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 58 суманд 118, нийслэлийн 4 дүүрэгт 4, нийт 122 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.


Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 78.8 хувиар нэмэгдэж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9917 га, хээрийн 1,250,910 га, нийт 1,260,827 га талбай өртсөн байна. Ой, хээрийн түймэр унтраахаад онцгой байдал, хил хамгаалах, цагдаагийн байгууллага, орон нутгийн 5252 хүн ажиллажээ.


Өчигдөрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Шарлангийн голын Ягаан-Ам гэдэг газарт, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам 3 дугаар багийн “Даваат” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангийнхан унтрааж байн. Түүнчлэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хүйтний гол гэдэг газарт ой хээрийн түймэр гарсныг цурманд оруулаад байгааг ОБЕГ-аас мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүд

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.

Дугуй цагаан ойр орчмын тохижилтыг наймдугаар сард дуусгана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжийг буулгаад байгаа. Энэ газрын тохижилтыг 8 дугаар сард дуусгахаар төлөвлөөд б