loader
С.Тунгалагтамир: Байгууллагууд Ахмадын сан байгуулж, Тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө гаргах нь чухал ач холбогдолтой

С.Тунгалагтамир: Байгууллагууд Ахмадын сан байгуулж, Тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө гаргах нь чухал ач холбогдолтой

Хүн амын бүлгүүдийн нийгмийн оролцоо, хөгжил, хамгааллыг сайжруулах зорилгоор 2021 онд ХНХЯ, МАОЭНХ, МҮЭХ, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгж байгууллагад Ахмадын сан байгуулах, Тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ тусгагдсан. Олон Улсын ахмадын өдрийг угтан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангаж оролцоог нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.  

Ахмад настны тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулна гэж заасны дагуу 2020 онд 1777 аж ахуйн нэгж, байгууллага, 2021 онд 3534 аж ахуйн нэгж байгууллага “Ахмадын сан” байгуулсан байна.  

Аж ахуйн нэгжүүд Тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө, ахмадын сан байгуулж ажилласнаар ахмад настнуудад нийтлэг тулгардаг орлого багасах, амьжиргаа доройтох, нийгмийн харилцаа холбоо, оролцоо буурах, эрүүл мэнд муудах, стресс сэтгэл гутралд орох зэрэг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга С.Тунгалагтамир онцоллоо.

Хэлэлцүүлэгт МАОЭНХ, Монголын ахмадын холбоо, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож байна.  

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ирэх тавдугаар сарын 03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд “Новотел” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зохион байгуулах төвүүд

Элсэлтийн Ерөнхий Шалгалт 2022 оны зургаадугаар сарын 23-26-нд зохион байгуулагдана. Улаанбаатар хотод шалгалтад зориулан 22 байр бэлджээ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

Өндөр настан бүл цөөн айлын малыг хулгайлдаг малчдыг илрүүллээ

Дорнод аймгийн Сэргэлэн, Дашбалбар сумын нутаг дэвсгэрээс мал хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүллээ.