loader
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтустай уулзлаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтустай уулзлаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэрээ Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Дина Тайтустай есдүгээр сарын 28-ны өдөр уулзжээ.


Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департмент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болон Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээх асуудлаар ярилцсан байна.


Түүнчлэн "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын талаар товч танилцуулж, энэ хүрээнд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор АНУ-тай эрчим хүчний хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, цахим болон харилцаа, холбооны аюулгүй байдал зэрэг болон бусад чиглэлд нягт хамтын ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар энэ үеэр, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчин, Дотоодын аюулгүй байдал, Гадаад хэргийн хорооны гишүүд Монгол Улсад айлчлахдаа Улсын Их Хурлын  дарга болон гишүүдтэй уулзаж, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэн чухал алхам хийснийг тэмдэглээд Улсын Их Хурал, Байнгын хороодын зүгээс тус улсын Конгресс, Америк-Монголын бүлэгтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Төлөөлөгчдийн танхимын гишүүн, хатагтай Д.Тайтус хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэчлэх, сайн засаглалыг дэмжих зорилгоор АНУ-ын зүгээс 3 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсныг мэдэгджээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн асуудлаар дэлхийн удирдагчдын  уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирда

Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.Тус хорооны сургуулийн өмнө

Өргөө амаржих газар Молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Молекул биологийн шинэ лабораторийн нээлт өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 19-нд боллоо.