loader
"Хиппо 2022" Олон улсын англи хэлний олимпиадын S10 ангилалд сурагч Э.Есүлүн алтан медаль хүртжээ

"Хиппо 2022" Олон улсын англи хэлний олимпиадын S10 ангилалд сурагч Э.Есүлүн алтан медаль хүртжээ

10 дахь жилдээ зохион байгуулагдсан "Хиппо 2022" Олон улсын англи хэлний олимпиадад Монгол Улсын зургаан сурагч олимпиадын төгсгөлийн шатанд оролцож, амжилт гаргажээ. 

"Хиппо 2022" олон улсын олимпиад энэ жил Ром хотод зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 50 гаруй орноос 65,000 орчим хүүхдүүд оролцсон байна.

Тус олимпиадад "Орчлон" олон улсын сургуулийн долдугаар ангийн сурагч Э.Есүлүн S10 ангилалд алтан медаль хүртжээ. Мөн бусад оролцогч хүүхдүүдээс дөрөвдүгээр байр, шагналт байранд тус тус шалгарчээ. 

Монгол Улсаас Бүгд найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг олимпиадад Монгол Улсын нэрийг гарган амжилттай оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүссэн байна. 

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын эрэгтэй баг 35, эмэгтэй баг 15 дугаар байр эзлэв

Дэлхийн шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох XXXXIV олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар 9-нд Энэтхэгийн Ченнай хотод болж өндөрлөв.Энэхүү 11 өрөг өрсөлдсөн дэлхийн шилдэг шата

Алтай, Хангай, Хэнтийн уулсаар цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хэнтийн уулсаар цас орно.2023 оны 01-р сарын 25-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 26-ны 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэд

"www.1212.mn" сайт шинэчлэгдэж, хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ төвөггүй олдог боллоо

Нийгэм, эдийн засгийн бүх салбарын тоон мэдээлэл нээлттэй байршдаг Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn шинэчлэгджээ. Шинэчлэгдсэн веб сайтын онцлог болон ямар давуу талтай болсон талаар ал