loader
Улсын хэмжээнд одоогоор 90 орчим сая толгой мал бэлчээрлэж байна

Улсын хэмжээнд одоогоор 90 орчим сая толгой мал бэлчээрлэж байна

Улсын хэмжээнд одоогоор 90 орчим сая толгой мал бэлчээрлэж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.


Өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоолж, 2022 онд 24 сая толгой төл бойжуулсан юм.


Зуншлага муу, ургамлын ургалт тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймаг хүндхэн өвөлжих төлөвтэй байна. Одоогоор малчид 878.8 мянган тн өвс, 3.4 мянган тн сүрэл, 16.9 мянган тн ногоон тэжээл, 7.2 мянган тн үйлдвэрийн тэжээл, 23.6 мянган тн гар тэжээл, 2.5 мянган тн дарш, 38.9 мянган тн хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59 хувь юм.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 12.1 мянган тн өвс3.5 мянган тн тэжээл бэлтгэжээ. Бэлтгэвэл зохих аюулгүйн нөөцийн хувьд өвсний 48, тэжээлийн 28.3 хувийг бэлтгээд байна. 


Баруун бүсийн 5 аймгийн малчид одоогоор өвс, тэжээлийнхээ 83.6 хувийг базаагаад байгаа. Тодруулбал, Баян-Өлгий 86.2, Увс 95.4, Ховд 112.2 хувийг бэлтгэсэн нь бусад бүстэй харьцуулахад төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байвБаруун бүсийн аймгууд аюулгүйн нөөцөд бэлтгэх өвсний 43.3, тэжээлийн 30.5 хувийг бэлджээ.


Тухайн жилийн зуншлагаас хамаараад отор нүүдлийг 6 янзаар хийдэг. 2020 оны зуншлага 40 хувь нь гандуу байсан тул 26.6 мянган өрхийн 11.7 сая мал отроор өвөлжсөн бол 2021 оны зуншлага 90 хувьд нь сайн байхад 19 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжжээ. Энэ жил аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулахаар орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж байгаа аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бэлгийн замаар дамжих халдварын нийт тохиолдлын 78.7 хувь нь 15-39 насны залуучууд байна.

Манай улсад 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлжээ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийн31.8 хувийг заг хүйтэн40.6 хувийг тэмбүү27.5 хувийг

Өнөөдөр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” эхэлнэ

Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өнөөдөр эхлэх гэж байна.

"НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдөр шилжүүлнэ"

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн Яамнаас мэдээллээ.Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буц