loader
ТОВЧ ТОЙМ 2022.10.24-10.28

ТОВЧ ТОЙМ 2022.10.24-10.28

Элчин сайд У.Нямхүү 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Андоррын Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонтод итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулах үеэрээ аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хоёр тал туршлага хуваалцах, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсоны сацуу олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа, тухайлбал Монгол Улсын санаачилсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолын хүрээнд хамтран ажиллах, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад урьж буйг уламжлав.

Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонт хоёр талын хамтын ажиллагааны санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээд НҮБ-ын дэргэдэх сайн дурын холбоо болох “Уулын бүс нутгуудын түншлэл”-д Монгол Улс мөн нэгдэх боломжтойг тэмдэглэв.

Түүнчлэн Элчин сайд У.Нямхүү Андоррын Аялал жуулчлал болон Хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийн яамд болон Эдийн засгийн хөгжлийн агентлагийн удирдлагатай уулзаж, талууд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаараа харилцан мэдээлэл өгч, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТОЙМ

ТОЙМ


2023-01-26 09:26 PM

Нэгдүгээр сарын 26-ны өдөр болох үйл явлын тойм:10.00-13.00 цагт: Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Глоб интернэшнл” төвөөс "ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ?" хэлэлцүүлэг зохион байгуулна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөдөө аж ахуйн их сургууль болон тус сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрэ

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тоймыг та бүхэн хүргэе. -Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.09.00-17.00 цагт: АШУҮИС-ийн төв байранд залуу эрдэмтэн, судлаачдын “Хү