loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов.

Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.



foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Чуулганаар сайд нарын "давхар дээлтэй" холбоотой цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулган 16:00 цагт хуралдах товтой байна. Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал буюу сайд нарын "давхар дээлтэй" холбоотой цэцийн шийдвэрийг х

Европын Холбоо манай улсад 2021-2024 онд нийт 31 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт олгохоор болоод байна

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 21 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо болж буй.Хуралдааныг Монголын талаас Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхб

Худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцжээ

НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.