loader
УИХ 2023 ОНЫ ТӨСВИЙГ 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БАТАЛЛАА

УИХ 2023 ОНЫ ТӨСВИЙГ 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БАТАЛЛАА

УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар баталлаа. 

Мөн 2023 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл, 2023 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн хууль, 2023 оны Нийгмийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүд нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. 

Ирэх оны төсвийн хуулийг баталсантай холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулсан, зардлыг бууруулсан, хэмнэсэн эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгаалах зардлыг нэмэгдүүлсэн. Боомт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн төсвийг тэргүүн ээлжинд шийдлээ.

Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгох зорилгоор нэгдсэн цахимд оруулах, нүүрсний хулгайтай тууштай тэмцэх зорилгоор ард түмэнд мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой боллоо. Хувьцаат компаниудын хяналтыг сайжруулж чадлаа. 

УИХ-аас баталсан энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай. Хэрэгжилтийг нь хангуулж, ажиллахад УИХ-ын Төсвийн байнгын хороо сар, улирал бүр сонсгол зохион байгуулахаар хуульчиллаа" гэсэн юм. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл авч байна

Тавдугаар сараас эхлэн экспортод анхаарч нүүрсний экспортыг 2019 онд хамгийн өндөр хэмжээнд хүргэж байсантай ижил түвшинтэй болгосон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзавМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөн