loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товлогджээ.

Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах юм байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Иргэдийг БНСУ руу ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэж байгаа. 

Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго.

Олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо огт визгүй байх санал тавихаар шийдээд байна" хэмээн мэдээлж байв.

Үүнээс гадна эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан Солонгосын тур компаниуд болон K-pop хамтлагийг урих тухай асуудал яригдах юм байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тух

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомж

Ковидын төсөвийг ил болгох ажлын хэсэг байгуулагдсан

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүүг Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн 6% болгохгүй байгаа талаар мэдээлэл хийв.Энэ үеэр, Ковидын төсөвийн зарцуулалтыг иргэд олон нийтэд тайлагнах ажлын хэс