loader
Гадаадад байгаа монгол иргэд "2022 онд $500" сая доллар эх орондоо шилжүүлсэн байна

Гадаадад байгаа монгол иргэд "2022 онд $500" сая доллар эх орондоо шилжүүлсэн байна

Гадаад улс оронд ажиллаж байгаа иргэдийн эх орон руугаа шилжүүлдэг валютын 2022 оны тайланг Дэлхийн Банкнаас гаргажээ. Ингэхдээ 1990 оноос хойших мэдээллийг нэгтгэн гаргасан байна.

Монгол Улсын иргэд хэдий хэмжээний валют эх орондоо шилжүүлсэн талаарх статистикийг ялгаж үзлээ. 

Монголчууд 1998 оноос хилийн чанадаас мөнгө шилжүүлж эхэлснийг уг дата харуулж байна. Тухайн жилд 6 сая, цаашлаад 2000 он хүртэл 10 сая ам.доллароос бага хэмжээний мөнгө шилжүүлж байсан бол үүнээс хойш тасралтгүй нэмэгдэж, 2019 онд 561 сая доллар шилжүүлсэн нь түүхэн дээд хэмжээ аж. 

Сүүлийн гурван жилд гаднаас Монгол руу шилжүүлэх иргэдийн мөнгөн дүн тасралтгүй буурчээ. 2021 онд нийт 535 сая ам.доллар шилжүүлсэн бол 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар 500 сая доллар шилжүүлсэн нь ДНБ-ий 3.2%-тай тэнцэж байгаа юм

Харин Монгол Улс дахь гадаад иргэдийн эх орон руугаа шилжүүлсэн валютын дүнг харвал 2012 онд хамгийн өндөр байжээ. Тухайн жилд нийт 531 сая долларыг Монгол Улсаас гадаад руу  шилжүүлсэн нь 2021 онд монголчуудын эх орондоо явуулсан мөнгөний хэмжээтэй дүйж байна.

2022 онд Монголд байгаа гадаад иргэд 144 сая ам.доллар буюу манай улсын ДНБ-ий 0.9%-тай тэнцэх хэмжээний мөнгийг эх орондоо шилжүүлжээ.

  • Дэлхийн Банкны тооцооллоор 2022 Энэтхэг улсын иргэд эх орондоо хамгийн их мөнгө шилүүлсэнд байна. Тус улсын иргэд нийт 100 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийхээ 2.9 хувьтай тэнцэх хэмжээний валютыг илгээжээ. 
  • Энэхүү шилүүлсэн дүнг тухайн орны хүн амд харьцуулбал, Энэтхэг улсын нэг хүнд 71 ам.доллар ногдох хэмжээний мөнгийг тус улсын иргэд гаднаас шилжүүлсэн бол Монгол Улсын нэг хүнд 151 ам.доллар ногдож байна. 

2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн улс орнуудаас Киргиз, Ливан, Тажикистан, Тонга гэсэн орнуудын иргэд ДНБ-ийхээ 31-50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний валютыг эх орондоо шилжүүлсэн байна. 

Монгол Улсын тухайд 2020 оны хүн амын тооллогоор гадаадад оршин суугаа иргэд 122,301 байгааг Үндэсний статистикийн хороо танилцуулсан. Тэдний 58% буюу хоёр хүн тутмын нэг нь Ази, Номхон дайлан бүсэд байгаа гэсэн статистик гаргаж байв. 

Гадаад харилцааны яамны мэдээллээр Монгол Улсын 40 орчим мянган иргэн БНСУ-д хамаарч байна. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Энх-Амгалан: Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар өчигдөр мэдээлсэн хийсэн юм.БШУЯ-наас medle.mn цахим сургуулийг хичээллүүлж эхэлжэ

ЗГ: 2022 он дуустал Аи-92 автобензиний үнийг тогтвортой байлгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.ОХУ-ын “Роснефть” компаниас энэ оны долдугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам

Цагаан сараар "сурагчдын хичээлийн хуваарь"-т өөрчлөлт гараагүй

Сар шинийн баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын зарим сургуулиуд хичээлийн хуваарьдаа өөрчлөлт оруулж, амралтын өдөр хичээллэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, зарим сургууль хоёрдугаар сарын 18-19 ни