loader
Хүний хөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Хүний хөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ, Жайка байгууллагын “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-тэй хамтран 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Хүний нөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт” зохион байгууллаа.
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ-ын тэргүүн Ш.Баярмагнай нар нээж, 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим хүний нөөцийн ажилтан хамрагдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой тусгагдсан зохицуулалт, ажлын байрны тохируулга, ажлын байрны дадлагажуулагчийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээлэл өглөө.
Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах замаар тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах боломжтой талаар саналаа хуваалцаж, цаашид энэхүү чадавхжуулах сургалтыг цуврал болгон зохион байгуулах хэрэгтэйг онцолж байв.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Дундын тээврийг зогсоохгүй байхаар хоёр тал ярилцаж байна

БНХАУ-ын Эрээн хотод 2022 оны долдугаар сарын 30-ны өдөр коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ. Долдугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариунаас ш

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн олимпиадад өрсөлдөж байгаа шатарчдад баяр хүргэж, амжилт хүсэв

Улсын их хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож яваа Үндэсний шигшээ багийн тамирчидтай 10 дугаар ө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулдаг албан бус арга хэмжээ юм.