loader
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн олимпиадад өрсөлдөж байгаа шатарчдад баяр хүргэж, амжилт хүсэв

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн олимпиадад өрсөлдөж байгаа шатарчдад баяр хүргэж, амжилт хүсэв

Улсын их хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож яваа Үндэсний шигшээ багийн тамирчидтай 10 дугаар өргийн тоглолт эхлэхээс өмнө онлайнаар холбогдон, баяр хүргэж, амжилт хүслээ. 

Их хурлын дарга Г.Занданшатар: “Нэгдүгээр ширээнд эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуул 7 өрөг тоглосноос 2 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтой, 4 оноотой 14 дүгээрт байрт бичигдэж байгааг, мөн 4 дүгээр ширээнд 8 өрөг нүүснээс 7 хожиж, нэг хожигдон 7 оноотой IV ширээндээ 2 дугаарт яваа дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул үлдсэн 2 өрөгтөө сайн тогловол ширээндээ медальт байрт шалгарах бүрэн боломжтой байгааг, 3 дугаар ширээнд эмэгтэй олон улсын мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож, 5 хожил, 4 тэнцээ, 7 оноотой "Айргийн тавд" явааг тус тус онцлоод шинээр Их мастер цолны болзол хангасан Т.Мөнхзулд баяр хүргэлээ.




Тэрбээр тамирчдаа дасгалжуулж байгаа эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од болон баг тамирчдаа ахалж яваа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Үндэсний шигшээ багийн тамирчиддаа оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буйд дахин дахин баяр хүргэж, амжилт, ялалтыг хүсэн ерөөлөө.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-

Г.Мөнхцэцэг: Соёлын салбараасаа гар татдаг төр улс хаана ч байдаггүй

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өчигдөр /2022.09.21/ соёл, урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замд ажиллалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагууд дөрөвдүгээр сарын 26-нд Улаанбаатар-Налайх чиглэлийн автозамд ажиллаж, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Синохайдро Корпорейшн Лимитед компанийн төлөөлөгчидтэй уулзан, гүйцэтгэх шаардлагатай ажлын чиглэл өгөв.