loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Монгол Улс Европ дахь чухал түншийн нэг Бүгд Найрамдах Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хүрээнд ойн менежментийн салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ОХУ-ын Красноярскийн хязгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах,  үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Уссыг хүлээн авч уулзлаа.Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хү

Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК, “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллалаа.

Б.Батцэцэг: Хэлэлцээний үр дүнд бид сэтгэл хангалуун байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал