loader
ОХУ-ын Красноярскийн хязгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах,  үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв

ОХУ-ын Красноярскийн хязгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Уссыг хүлээн авч уулзлаа.


Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.В.Путинтай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмдэглэв.


Хоёр орны Засгийн газар хоорондын комисс, мөн комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлэв.


Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар бүс нутаг, тэр дундаа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг гэдгийг амбан захирагч А.В.Усс хэллээ.


Уулзалтын үеэр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч ойн салбарт, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд хамтарсан үйлдвэр байгуулах, инновац, шинэ технологийг хамтран нэвтрүүлэх, Монгол Улсаас хайлуур жонш, ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг хэлэв.


Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Шадар сайдад бараалхаж, нийслэлийн удирдлагуудтай уулзах бөгөөд Булган, Өвөрхангай аймагтай шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

19 төрлийн эмийг 1$ -оор авч, иргэдэд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож эхэллээ

2022 онд Эрүүл мэндийн яам "Новартис аксесс" хөтөлбөрийг эхлүүлж, нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМ

Монгол, АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзлаа.

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж, өчигдөр/2022.05.29/ өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батту