loader
Грэммийн 3 шагнал хүртсэн Адель цуг нэр дэвшсэн Бэйонсед хайр зарлав

Грэммийн 3 шагнал хүртсэн Адель цуг нэр дэвшсэн Бэйонсед хайр зарлав

Оны шилдэг хөгжмийн уран бүтээл тодруулдаг Грэммийн шагнал гардуулах ёслол 59 дэх удаагаа хэдхэн цагийн өмнө болж өнгөрлөө.

Британий поп од Адель энэ жил “Hello” дуугаараа шилдэг бичлэг, шилдэг дууны шагнал, “25” цомог нь оны шилдэг цомгийн шагнал хүртсэн юм.

Харин нэрт дуучин маань шилдэг цомгийн шагнал хүртэхдээ уг шагналыг хамт нэр дэвшсэн Бэйонсе “Lemonade” цомгоороо авах ёстой байсан гэж хэллээ.

Тэрээр “Миний сонголтоор оны шилдэг цомог бол Lemonade. Тэр бол миний бүх амьдралын шүтээн” гэж Бэйонсег магтсан байна. Адель цааш нь “Би түүнийг авах ёстой гэж бодож байсан. Оны шилдэг цомгийг авахын тулд тэр ямар чөтгөрөө хийх ёстой байсан юм бол?” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.

Харин шагнал гардаж авсныхаа дараа тайзан дээр үг хэлэхдээ төгсгөлд нь Адель “Би чамайг миний ээж байгаасай гэж боддог шүү” гэж Бэйонсед хэлсэн юм.

Эх сурвалж: Mashable


foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Wednesday Addams" киноны Лиза Лоринг 64 насандаа таалал төгслөө

Лоринг 1964 онд "Аддамын гэр бүл" телевизийн олон ангит аймшгийн хүүхдийн кинонд тоглохдоо дөнгөж таван настай байсан ба өнөөг хүртэлх ашиглагдаж байгаа дүрийн өнгө аясыг анх бий болгосон жүжигчин юм.

Г.Даваадалай "Харш" хамтлагийн дууг шинэчлэн дуулжээ

“The Voice Of Mongolia” шоуны гурав дахь улирлын ялагчаар “Хурд”-ын Д.Отгонбаярын багийн оролцогч Г.Даваадалай тодорсон. Тэрбээр өнөөдөр /2022.12.27/ "Харш" хамтлагийн дуулсан "Чамдаа зориулъя" хэмээх

Seo Ye-ji-ийн шинэ К-драмагийн дүрээр бид одоогоор юу мэдэх вэ?

Мөрөөдөмтгий жүжигчин Ким Сүн Хёны хажуугаар Seo Ye-ji Netflix-ийн түгжрэлд орсон "It's Okay to Not Be Okay" киноны гайхалтай эргэлтийнхээ ачаар Өмнөд Солонгосын олон ангит киноны зуны нүүр царай болж