loader
Жүжигчин Кирсти Алли 71 насандаа таалал төгслөө

Жүжигчин Кирсти Алли 71 насандаа таалал төгслөө

Холливудын жүжигчин Кирсти Алли 71 насандаа таалал төгсжээ. "Cheers" киноны од тэрбээр хорт хавдартай богино хугацаанд тэмцсэний дараа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. 

Жүжигчин өөд болсныг хүүхдүүд нь өчигдөр албан ёсоор мэдээлж "Бидний хосгүй, эрч хүчтэй, хайрт ээж маань хорт хавдрын улмаас таалал төгссөнд гүнээ харамсаж байна. Тэр дэлгэцэнд гарснаас ч илүү гайхалтай ээж, эмээ байсан" хэмээн бичжээ.

Мөн “Түүний амьдрах хүсэл тэмүүлэл нь үр хүүхэд, ач зээ, тэр байтугай тэжээвэр амьтдадаа ч мөнхийн баяр баясгаланг мэдрүүлсэн нь амьдралдаа эрч хүчээр дүүрэн, үргэлж хайр түгээх урам зоригийг бидэнд үлдээсэн нь юутай ч зүйрлэшгүй юм" хэмээжээ.



Энэ мэдээллийн дараа Аллигийн найз, түүнтэй хамт кинонд хослон тоглож байсан жүжигчин Жон Траволта сошиал хуудастаа жүжигчин бүсгүйд хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр "Кристи бол миний амьдралд тохиолдож байсан хамгийн онцгой бүсгүйчүүдийн нэг байсан. Би чамд хайртай Кирсти. Бид дахин уулзана гэдгийг би мэдэж байна” хэмээн бичжээ.

Алли 1987 онд NBC сувгийн Cheers кинонд Ребекка Хоугийн дүрд тоглосноор нэр алдар нь өссөн. Тэрээр 1991 онд уг дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд Алтан бөмбөрцөг, шилдэг гол дүрийн жүжигчин номинациас Эмми наадмаас тус тус шагнал хүртжээ.

Мөн 1994 онд "Дэвидийн ээж" киноны Салли Гудсоны дүрээр хоёр дахь Эммигийн шагналаа авч байв.

Алли мөн “Вероникагийн шүүгээ” (Veronica's Closet), “Махлаг жүжигчин” (Fat Actress), “Кирсти ба хашхичсан хатад” (Kirstie and Scream Queens) зэрэг телевизийн шоунуудад тоглосон бол Star Trek II: The Wrath of Kha (1982), Summer School (1987), Look Who's Talking (1989), It Takes Two (1995) болон Drop Dead Gorgeous (1999) зэрэг дэлгэцийн томоохон бүтээлд дүрээ мөнхөлжээ.

Эх сурвалж: People

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Авилгатай тэмцэх газраас эрчим хүчний сайдад зөвлөмж хүргүүллээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс өнгөрсөн сарын 24-28-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний сайд, Цагдаагийн ерөнхий газарт авли

Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдож, тамга тэмдгээ хүлээн авлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон өмнөх захирал Х.Бадамсүрэнгээс тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлж буй талаар erdenetinfo мэдээлэв.

Б.Тамир: Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна

Эх сурвалж: Tsahiur.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээв