loader
Гашуунсухайт боомтоор бүртгэлгүй нүүрс гаргасан талаар шүгэл үлээснийг шалгахад нэг ээлжийн бүх алба хаагч хамтарсан нь тогтоогджээ

Гашуунсухайт боомтоор бүртгэлгүй нүүрс гаргасан талаар шүгэл үлээснийг шалгахад нэг ээлжийн бүх алба хаагч хамтарсан нь тогтоогджээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ талаар эргээд мэдээлэх болно.

Нэг иргэн өнгөрсөн наймдугаар сард Гашуунсухайт хилийн боомтоор бүртгэлгүй нүүрс гаргасан талаар шүгэл үлээсэн. Үүнийг шалгахад нэг ээлжийн бүх алба хаагч хамтарсан нь тогтоогдсон.

Олон талт шалгалтын үр дүнд хулгайд алдагдсан нүүрсний нийт үнийн дүн, байгууллагын хулгайд алдсан нүүрсний хэмжээ болон гэрээний мэдээллүүдийг ил болгоно.

Түүнчлэн Ерөнхий сайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэн даруй өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт хуулийн төслөө өргөн барина.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос маш их хүсэлт гаргаж цаг хожих, шүүх хурлыг хойшлуулж, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болдог байсан.

Энэ байдлыг халахын тулд хүсэлт хангах үйл ажиллагааг хялбар, шуурхай явуулах зарчимд нийцүүлэн өөрчлөлт оруулна” гэсэн юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.Эн

Монголчууд боорцог, борцтой цай үйлдвэрлэж, ₮4500-өөр борлуулж байна

орцтой, боорцогтой, шар тостой, шар будаатай цайг монголчууд үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тодруулбал, "Говийн хийцтэй цай" хэмээх эл цайг "Цог ялалт" компани 2022 оны есдүгээр сараас үйлдэрлэж буй

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 с